Азийн бүсийн шинэ ерөнхийлөгчийн зөвлөл Хонконгод үйлчилж эхэллээ

Азийн бүсийн шинэ ерөнхийлөгчийн зөвлөл Хонконгод үйлчилж эхэллээ

Азийн бүсийн шинэ ерөнхийлөгчийн зөвлөл Хонконгод үйлчилж эхэллээ

ХонКонг — 

Ахлагч Ранди Д.Фанк ахлагч Гэррит В.Гонгийн оронд Азийн бүсийн ерөнхийлөгчөөр дуудагдах үедээ Азийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр үйлчилж байсан. Ахлагч Фанк ерөнхийлөгчийн зөвлөлд дуудагдахаасаа өмнө Энэтхэгийн Бангалор Номлолын ерөнхийлөгч байв. Тэрээр номлолын ерөнхийлөгчөөс гадна Индонезид бүрэн цагийн номлогчоор үйлчилсэн бөгөөд бишоп, дээд зөвлөх, гадасны ерөнхийлөгч, Бүсийн дал зэрэг дуудлагуудад үйлчилж байсан.

Ахлагч Фанк Юта Мужийн Их Сургуулийг түүхийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, Ютагийн Их Сургуулийг шүүгч мэргэжлээр докторын зэрэгтэй тус тус дүүргэжээ. Ажил мэргэжлийн хувьд, тэрээр Колорадо мужийн Дэнвэр хотын хуулийн компанид өмгөөлөгч, мөн түнш байв. Түүнчлэн тэрээр хэд хэдэн олон нийтийн байгууллагын удирдах зөвлөлд ажиллаж байсан.

Ахлагч Фанк АНУ–ын Юта мужийн Логанд төрсөн бөгөөд Андриа Клайдтай гэрлэж, тэд зургаан хүүхдийн эцэг эх болжээ.

Ахлагч Чи Хонг (Сэм) Вонг Азийн бүсийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчилж байсан бөгөөд одоо нэгдүгээр зөвлөхөөр үйлчилж байна. Тэрээр Далын нэгдүгээр чуулгад дуудагдах үедээ Азийн бүс дэх Бүсийн далаар үйлчилж байв. Ахлагч Вонг 1982 онд Сүмд нэгдсэнээсээ хойш тойргийн санхүү хариуцсан бичиг хэргийн ажилтан, бичиг хэргийн ажилтан, Ням гаргийн ангийн ерөнхийлөгч, Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгч, бишопын зөвлөх, бишоп, гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, гадасны ерөнхийлөгч зэрэг олон дуудлагад үйлчилж байсан.

Тэрээр Хавай дахь Бригам Янгийн Их Сургуулийг нягтлан бодох мэргэжлээр шинжлэх ухааны бакалаврын мөн компьютерийн шинжлэх ухааны ассосиатын зэрэгтэй тус тус төгсжээ. Түүнчлэн ахлагч Вонг Хонконгийн Нээлттэй Их Сургуулиас бизнесийн удирдлагын магистрын зэрэг авсан. Ажил мэргэжлийн хувьд тэрээр бизнесийн болон чанарын зөвлөгөө өгдөг компанийн үүсгэн байгуулагч, хамтран эзэмшигч байв. Мөн материал хянан шалгах группт ажиллаж байв.

Ахлагч Вонг Хонконгод төрсөн бөгөөд Кэрол Лютэй гэрлэж, тэд дөрвөн хүүхдийн эцэг эх, нэг ачийн эмээ өвөө болсон.

Ахлагч Сиү Хонг Пон нь 2012 оны 3-р сарын 31-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Далын наймдугаар чуулгын гишүүнээр дуудагджээ. Одоо тэрээр Азийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчилж байна.

Ахлагч Пон нь 1993 онд Зүүн Азийн Их Сургуулийг бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй төгсжээ. Тэрээр 1980 оны 2-р сараас Сүмд ажиллаж эхэлсэн бөгөөд Азийн бүсийн санхүүгийн албаны хэд хэдэн удирдах албан тушаалд үйлчилсэн. 2015 оны 1-р сард тэтгэвэрт гарахаасаа өмнө тэрээр Азийн бүсийн хяналтын албанд 15 жил үйлчилсэн байв.

Ахлагч Пон бишоп, салбарын ерөнхийлөгч, номлолын ерөнхийлөгчийн зөвлөх, гадасны ерөнхийлөгч зэрэг Сүмийн олон дуудлагад үйлчилсэн.

Сиү Хонг Пон нь 1958 оны 7-р сарын 2-нд Хонконгод төрсөн бөгөөд 1982 оны 10-р сард Синди Вай Кинг Чиүтэй гэрлэсэн. Тэд одоо 4 хүүхдийн эцэг эх юм. Ахлагч Пон болон Пон эгч одоо Хятадын Хонконгод амьдардаг.

© 2013 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.